Эхлэл
Aпачи Прайм - Таны бизнесийн өсөлтөд хамтдаа

ЭРДМИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭВ

ЭРДМИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭВ

ЭРДМИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭВ

Нийтлэгдсэн
2026-05-23 09:23

Барилга, технологийн политехник коллеж үүсэн байгуулагдсанаас хойш 33 дахь жилийнхээ төгсөлтийг амжилттай хийж байна. Тус сургууль нь түүхэн хугацаандаа хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн 30,000 гаруй нарийн мэргэжилтнийг бэлтгэн гаргасан арвин түүхтэй юм.

Энэ удаагийн төгсөлт нь тус сургууль "Политехник коллеж" болон өргөжсөний 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог бөгөөд Мэргэжлийн боловсролын 3 жилийн хөтөлбөрийн АНХНЫ төгсөлтийг хийж байгаагаараа түүхэн ач холбогдолтой болж байна.

Энэхүү онцлог цаг үед тус сургуулийг амжилттай дүүргэж буй 200 гаруй төгсөгч эрдмийн баяраа тэмдэглэж, мэргэжлийн дипломоо гардан авлаа. Сургуулийн удирдлагуудын зүгээс нийт төгсөгчдөдөө эх орныхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулах чадварлаг мэргэжилтэн болохыг ерөөж, амжилт хүсэв.

Мэдээний зураг
Мэдээний зураг
Мэдээний зураг
Мэдээний зураг
Мэдээний зураг
Мэдээний зураг
Мэдээний зураг
Мэдээний зураг
Мэдээний зураг
Мэдээний зураг
Мэдээний зураг
Мэдээний зураг
Мэдээний зураг
Мэдээний зураг
Мэдээний зураг
Мэдээний зураг
  • Хуваалцах:

Мэргэжилтэй ирээдүйг хамтдаа бүтээе.